International Au Pair Association /IAPA/ олон улсын холбооны Монгол дахь итгэмжлэгдсэн албан ёсны төлөөлөгчийн 15 дахь жилийнхээ батламжийг хүлээн авлаа. 

International Au Pair Association /IAPA/ байгууллага нь олон улсын хэмжээнд au pair-ийн хөтөлбөрийг стандартчлах, чанарыг сайжруулан, стандартчилж буй байгууллага юм. 

IAPA нь 1994 онд Канад дахь “World Youth and Student Travel Conference”-д тухайн үеийн au pair салбарын тэргүүлэх агентлагуудын санаачилгаар үүсгэн байгуулагдсан түүхтэй. Тус холбоо байгуулагдсан цагаасаа хойш оролцогч болон гэр бүлүүдийн туршлагыг илүү найдвартай, аюулгүйгээр стандартчилсан. Үүнийгээ дагаад, жил ирэх тусам зочин айл болон оролцогчдын дунд харилцан ашигтай, өндөр үр өгөөжтэй байдлыг нэмэгдүүлэн, ажиллаж байна.

Одоогийн байдлаар IAPA-д 40-өөс дээш оронд үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй байгууллага гишүүнээр элссэн байдаг бөгөөд Mongolian Au Pair байгууллага нь IAPA олон улсын холбооны Монгол дахь итгэмжлэгдсэн албан ёсны төлөөлөгч юм.

Энэхүү байгууллагад элссэнээр нэлээдгүй олон боломж нээгддэг.

Дурдвал,

  • Ёс зүйн өндөр стандарт
  • Au pair болон гэр бүлүүдийн эрх ашгийг хамгаалах, ил тод, шударга нөхцөлтэйгөөр хөтөлбөрөө явуулах,
  • Аюулгүй
  • Зочин айл болон оролцогч хоёр эрх тэгш үүрэг, хариуцлага хүлээдэг юм.

Ийнхүү бид баталгаат, найдвартай аюулгүй олон улсын стандартын дагуу Монгол залуусыг Европ руу илгээж байгаа бөгөөд au pair-ын дараах боломжуудыг нээн, ажиллаж байна.