Au-Pair ХӨТӨЛБӨРТ БҮРТГҮҮЛЭХ ФОРМ

Au-Pair хөтөлбөр нь Монгол залууст гадаадад амьдарч, шинэ соёлтой танилцаж, тус улсынхаа хэлийг сурч, туршлага хуримтлуулах боломжийг олгодог.

Энэхүү хөтөлбөрт оролцсоноор та тухайн улсын гэр бүлтэй хамт амьдарч, хүүхдүүдийг харж, гэрийн ажилд туслангаа байр, хоол, халаасны мөнгө авч хэлний мэдлэгээ дээшлүүлдэг хөтөлбөр юм.

AU-PAIR ХӨТӨЛБӨРИЙН ДАВУУ ТАЛУУД

Гадаад хэл сурах

Тухайн гэр бүлийнхээ өдөр тутмын амьдралд орж, хэлийг хялбархан сурах боломжтой.

Шинэ соёлтой танилцах

Гадаад оронд амьдарч соёл, зан заншилтай нь танилцах нь хувь хүний хөгжлийг дэмждэг.

Зардлыг хэмнэнэ

Хоол хүнс, орон байрны мөнгөнд санаа зоволтгүй тул амьдрах зардлыг мэдэгдэхүйц хэмнэнэ.

Шинэ найз нөхөдтэй болох

Гадаадад амьдарч байх хугацаандаа олон орны хүмүүстэй танилцаж, найз болох боломжтой.