Хэрэв зорилгоо тодорхойлоод эндээ их сургуульд сурах эсвэл Ausbildung суралцах тал дээр хүлээн авагч гэр бүл маань төвөгшөөлгүй тусладагт би баяртай байгаа.
Их сургуульд суралцах зорилгод дахин нэг алхамаар ойртлоо.
Хүүхэд байхдаа Хатан хаан Сисси-гийн тухай кино үзэж анх удаа Австри улсыг мэддэг болсон саяхан санагдаж байна. Гэтэл би өөрийн биеэр Австри улсад ирээд Хатан хааны ордонтой танилцаж, түүний цэцэрлэгт хүрээлэнгээр аялаад үзчихлээ. Амьдралд боломж үнэхээр байдаг юм шүү.