Хэлний мэдлэг бага сургалтад төлөх мөнгөгүй байсан ч та гадаад хэлийг орчинд нь сурч болно гээд бод доо. 

Гадаад улсад тодорхой хугацаанд амьдарч, нэг айлын хүүхдүүдийг асрангаа соёл, хэл, амьдралын хэв маягтай нь танилцах боломж олгодог олон улсын соёлын солилцооны хөтөлбөрийг “Au Pair” гэдэг.

“Au Рair” гэдэг нь франц үг бөгөөд “гэр бүлийн нэг гишүүн шиг” гэсэн утгатай.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд оролцогч нь хүлээн авагч гэр бүлтэй хамт амьдарч, хүүхэд асрах, хөнгөн гэрийн ажилд туслах үүрэг хүлээнэ. Үүний хариуд гэр бүл нь “au pair”-д байр, хоол, тодорхой хэмжээний халаасны мөнгө олгож, чөлөөт цаг болон хэлний сургалтад хамрагдах боломжийг бүрдүүлдэг.

Au-Рair хөтөлбөрт ихэвчлэн 18–26 насны, гадаад хэлний суурь мэдлэгтэй, хүүхэдтэй ажилласан тодорхой туршлагатай залуучууд хамрагддаг. Мөн оролцогч нь гэр бүлгүй, хүүхэдгүй байх шаардлага тавигддаг.

Энэхүү хөтөлбөр нь Герман, Франц, АНУ, Нидерланд, Швейцарь зэрэг улсуудад өргөн хэрэгждэг. Улс бүрийн дүрэм, нөхцөл харилцан адилгүй боловч ажлын цаг ихэвчлэн өдөрт 4–6 цаг, долоо хоногт нэгээс хоёр өдөр амрах зохицуулалттай.

Au-Pair хөтөлбөрийн хамгийн том давуу тал нь гадаад хэлийг бодит орчинд хурдан сурах, тухайн улсын соёлыг дотроос нь мэдрэх, бие даан амьдрах чадвараа хөгжүүлэх боломж юм. Мөн олон улсын найз нөхөдтэй болж, ирээдүйн суралцах болон ажиллах төлөвлөгөөнд давуу талыг бий болгодог. Тиймээс та гадаадад хэлний сургалтад төлбөр төлөлгүй, хэл сурч, цаашлаад их дээд сургууль, коллежид суралцах боломжтой.

Манай хөтөлбөрөөр гадаадыг зорьсон залуус ирээдүйгээ шинээр бүтээж, өөртөө ашигтай хөрөнгө оруулалт хийдэг. Танд ч гэсэн тэдэн шиг төсөөлөөгүй ирээдүйг өөртөө бүтээх боломж бий.

IAPA-гийн 14 жил итгэмжлэгдсэн Mongolian Au-Pair