Au-Pair ХӨТӨЛБӨРийн тухай
Au-Pair хөтөлбөр нь Монгол залууст гадаадад амьдарч, шинэ соёл, хэл сурах, туршлага хуримтлуулах боломж олгодог тусгай хөтөлбөр юм.

20 ЖИЛ
Бидний ажлын туршлага

3000+
AU-PAIR хөтөлбөрийн оролцогч

55 ЖИЛ
Олон улсын AU-PAIR хөтөлбөр

14 ЖИЛ
Олон улсын итгэмжлэгдсэн гишүүн IAPA
AU-PAIR ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ
Au-Pair хөтөлбөр нь 18-26 насны залууст зориулсан олон улсын соёл солилцооны хөтөлбөр юм. Au-Pair гэдэг үг нь франц хэлний “тэгш” эсвэл “адил тэгш эрхтэй” гэсэн утгатай.
Энэ нь та өөрийн сонгосон улсад зочин гэр бүлд амьдарч байх хугацаандаа тухайн айлын гишүүн болж, тэдэнтэй адил тэгш эрхтэйгээр амьдарна гэдэг санааг илэрхийлдэг. Au-Pair гэдэг нэр томъёо нь олон улсад нийтлэг ойлгогддог учраас Монгол хэл дээр ч шууд Au-Pair гэдэг үгээрээ хэрэглэгддэг.


AU PAIR ХӨТӨЛБӨРИЙН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ
Au-Pair хөтөлбөр нь 1969 онд Францын Страсбург хотод болсон Европын Зөвлөлийн гишүүн орны төлөөлөгчдийн хурлаар European Agreement on “au pair” Placement хөтөлбөрийг баталснаар эхэлсэн түүхтэй.
Энэхүү хөтөлбөр нь 18-26 насны залуучуудад гадаад зочин айлд амьдарч, тухайн улсын хэл сурах, соёл, түүхтэй танилцах боломжийг олгодгоороо давуу талтай юм.
Тухайн үед зөвхөн Европын орны залуучууд Au-Pair хөтөлбөрт хамрагдах боломжтой байсан. Харин одоо энэхүү хөтөлбөр дэлхийн олон оронд амжилттай хэрэгжиж, манай улсад ч үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ингэснээр монгол залуус дэлхийтэй холбогдож, өөрсдийн ур чадвар, мэдлэгийг өргөжүүлэх, олон улсын соёл, харилцааны чадамжийг эзэмших боломжийг олгосоор ирсэн билээ.
ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ШАТ ДАРААЛАЛ
Та аль улсад Au-Pair хийх шалгуур хангасан эсэхээ мэдсэн байна. Монгол дахь албан ёсны агентур дээр урьдчилсан ярилцлага өгснөөр хөтөлбөрт хамрагдах боломжтой таньд мэдэгдэнэ. Хэрэв та гадаад хэлний мэдлэгтэй, түүнийгээ нотлох сертификаттай байхад хангалттай.
Герман хэл сурах
Герман улсыг сонгох тохиодолд Герман хэлний А1 түвшний сургалтад хамрагдаж “Гёте А1” шалгалт өгөх
Чиг баримжаа олгох сургалт
Au-Pair хөтөлбөрийн оролцогчдод тавигддаг ECAPS стандартын дагуу бичиг баримт бүрдүүлнэ. Чиглүүлэх сургалт явагдана
Аu-Pair ажлын байр
Зочин айлтай холбогдож, гэрээ баталгаажуулна
Виз мэдүүлнэ
Виз мэдүүлэх заавар зөвлөгөө өгнө
Аяллын бэлтгэл
Визээ хүлээн авсан оролцогчдод аяллын бэлтгэл хангах зөвлөгөө, мэдээлэл өгнө
ОЛОН УЛСЫН AU-PAIR (IAPA) ХОЛБОО
The International Au-Pair Association (IAPA) нь таны аюулгүй байдлыг 100% хангана.
IAPA нь 1994 онд байгуулагдсан бөгөөд 30 гаруй жилийн хугацаанд Европын соёл солилцооны хөтөлбөрийг Олон улсын хөтөлбөр болгож чадсанаар өнөөдөр олон монгол залуус уг хөтөлбөрт хамрагдаж шинэ хэл сурч, шинэ соёлтой танилцах гайхалтай ховор боломж бий болсон байна.
ECAPS ХОРООНЫ ТУХАЙ
(ECAPS) буюу Аu Pair стандартын Европын Хороо нь Европ дахь Аu-Рair стандартыг тодорхойлох зорилгоор 2006 оны 4-р сард байгуулагдсан. ECAPS нь Европын зочин гэр бүл, Аu-Рair, зуучлагч агентлаг болон үндэсний Аu-Рair холбоодын үйл ажиллагаанд зориулан албан ёсны нэгдсэн дагаж мөрдөх дүрэм журам, удирдамжийг тогтоох зорилготой. ECAPS-д Европын улс бүр тус хороонд нэг суудалтай. Тус хороонд элсэх хүсэлтэй үндэстний Аu-Рair холбоод тодорхой шалгуурыг хангасан байх шаардлагатай. Мөн ECAPS-ийн үйл ажиллагааг дэмжих зөвлөх хорооны бүрэлдэхүүн ажилладаг. ECAPS-ийн үйл ажиллагаанд Европын Зөвлөл, Европын Комисс болон тухайн улсын засгийн газартай хэлэлцүүлэг хийх, лобби хийх зэрэг орно. Европын хэмжээнд чанартай Аu-Рair хөтөлбөрийг хөгжүүлэх нийтлэг платформыг бий болгоход чиглэн ажилладаг.

ECAPS ЗОРИЛГО
The European Committee for Au-Pair Standards (ECAPS)-ын зорилго


