Сүүлийн жилүүдэд Герман улсад Монгол au pair авах сонирхолтой гэр бүлүүдийн тоо нэмэгдэж байгаа нь маш сонирхолтой сэдэв болоод байна. Энэ талаар агентур байгууллагууд болон гэр бүлүүдийн сэтгэл ханамжтай байгаа эсэхэд тулгуурлан хэд хэдэн шалтгааныг нэрлэжээ.

Нэгдүгээрт, монгол залуучуудын хүмүүжил, гэр бүлийн уламжлалт байдал нь герман гэр бүлүүдэд бусад улсуудаас илүү эерэг сэтгэгдэл төрүүлдэг. Монголчууд ахмад хүнийг хүндэтгэх, бага насны хүүхдийг хайрлаж халамжлах соёлтой. Үүгээрээ дамжуулан айлын хүүхдийг өөрийн дүү шигээ анхаарч халамжилдаг зан чанар нь хүлээн авагч эцэг эхчүүдэд итгэл төрүүлдэг.

Au pair бол зөвхөн хүүхэд харах ажил биш бөгөөд гэр бүлийн гишүүн мэт амьдрах учраас зан төлөв, хариуцлага маш чухалд тооцогддог.

Хоёрдугаарт, монгол au pair-ууд ихэвчлэн ажилсаг, дасан зохицох чадвар сайтай гэж үнэлэгддэг. Монголын амьдралын хэв маяг, уур амьсгалын нөхцөл харьцангуй хатуу тул залуучууд бие даах чадвартай, тэвчээртэй байдаг. Герман айлуудын хувьд цаг баримталдаг, үүрэг даалгавар, санал хүсэлтийг биелүүлдэг au pair чухал бөгөөд монгол залуус энэ тал дээр сайн үнэлгээ авдаг.

Гуравдугаарт, соёлын ялгаа нь өөрөө давуу тал болдог. Герман эцэг эхчүүд хүүхдүүдээ олон улсын соёлтой, нээлттэй сэтгэлгээтэй болгож өсгөхийг хүсдэг. Монгол au pair гэр бүлд орсноор хүүхдүүд Ази тивийн соёл, уламжлал, хоол, баяр ёслолын талаар суралцах боломжтой болдог. Жишээлбэл, Наадам, нүүдэлчин ахуй, морин хуур зэрэг онцлог соёлын тухай яриа хүүхдүүдийн сонирхлыг татдаг.

Түүнчлэн Монгол, Герман хоёр орны харилцаа тогтвортой, визний журам тодорхой байдаг нь гэр бүлүүдэд итгэл төрүүлдэг. Албан ёсны гэрээ, даатгал, хэлний шаардлага зэрэгтэй учраас ямар нэгэн эрсдэлгүй, бүх зүйл баталгаатай байдаг.

Эцэст нь нэмэлтээр дурдахад, хариуцлагатай, ажилсаг, халамжтай зан чанар болон соёлын өвөрмөц байдал нь монгол au pair-уудыг Герман улсад үнэ цэнтэй болгож байгаа юм.