Олон улсын Au Pair хөтөлбөр нь албан ёсны хэлбэрээрээ 56 гаруй түүхтэй. Харин үүсэл хөгжлийг нь 100 орчим жилийн өмнөөс эхтэй гэж үздэг.
Тодруулбал, “au pair” гэх ойлголт Европт, ялангуяа Франц, Швейцарь орчимд 20-р зууны эхэн үеэс хэрэглэгдэж эхэлсэн. Тухайн үед залуу хүмүүс гадаад айлд амьдарч, гэрийн ажилд туслахын зэрэгцээ хэл, соёл сурах зорилгоор харилцан солилцоо хийдэг байв. Энэ нь албан ёсны хөтөлбөр гэхээсээ илүү ёс заншлын шинжтэй солилцоо байсан юм.
Харин олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, зохицуулалттай хөтөлбөр болсон нь 1969 он гэж үздэг. Тэр жил Европын Зөвлөлөөс “European Agreement on Au Pair Placement” буюу Au Pair-ийн талаарх анхны олон улсын хэлэлцээрийг баталж, Au Pair-ийг ажилтан бус, соёлын солилцоонд оролцогч залуу хүн гэж тодорхойлсон. Үүнээс хойш Au Pair хөтөлбөр нь хууль эрх зүйн орчинтой, виз, насны шалгуур, эрх үүргийн зохицуулалттайгаар Европ болон дэлхийн бусад бүс нутагт хэрэгжих болсон.

