Гадаад айлд амьдарч тодорхой үүрэг хариуцлагын доор амьдарна гэхээр нэг л эргэлзээтэй санагдаж байсан уу. Тэгвэл Аu-Рair хөтөлбөр яагаад олон улсад баталгаатай, найдвартайд тооцогддог вэ гэдгийг тайлбарлан, эргэлзээг нь тайлж өгье.

Au-Рair хөтөлбөр нь ажиллах виз энгийн аяллаас ялгаатай. Энэхүү хөтөлбөр нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, соёлын солилцоонд суурилсан албан ёсны хөтөлбөр юм. Хөтөлбөрт хамрагдсан оролцогчид гадаад улсын гэр бүлд тодорхой хугацаанд амьдарч, хүүхэд асрах, хөнгөн гэрийн ажилд туслахын зэрэгцээ тухайн орны хэл, соёлыг өдөр тутмын амьдралаар дамжуулан суралцах боломжийг олгодог.

Au-Рair хөтөлбөрт хамрагдаж буй залуус байр, хоолоор хангагдаж, тогтмол халаасны мөнгө авдаг бөгөөд энэхүү хөтөлбөр нь виз, гэрээ, дүрэм журмаар зохицуулагддаг.

1.Энэхүү хөтөлбөр нь олон улсын стандарт, эрх зүйн зохицуулалтад оршдог. Au-Рair нь Европын орнуудаас үүсэлтэй бөгөөд АНУ болон Европын олон улсад тусгай виз, насны хязгаар, ажлын цаг, амралтын өдөр, оролцогчийн эрх үүргийг бүгдийг нь хуульчилсан байдаг.

Эдгээр зохицуулалт нь залуусыг хууль эрх зүйн хувьд хамгаалж, хөдөлмөрийн мөлжлөг, тодорхой бус нөхцөлөөс сэргийлдэг.

2.Мөн Аu-Рair хөтөлбөрийг зөвхөн итгэмжлэгдсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн агентлагууд хэрэгжүүлдэг нь аюулгүй байдлын бас нэг чухал хэсэг юм. Эдгээр агентлагууд тодорхой шалгуур, стандартын дагуу ажиллаж, оролцогч болон зочин гэр бүлийг хоёуланг нь урьдчилан нягталж сонгодог. Гэр бүлийн амьдрах орчин, хүүхдийн нөхцөл байдал, гэр бүлийн мэдээллийг шалгахын зэрэгцээ au pair залуусын нас, эрүүл мэнд, сэтгэлзүйн бэлтгэл, өмнөх туршлагыг үнэлдэг. Ингэснээр хоёр тал хоорондоо тохирох, эрсдэл багатай оролцоог бүрдүүлдэг.

Au-Рair хөтөлбөрийн бас нэг онцлог нь бүх нөхцөл бичгээр баталгааждаг. Хөтөлбөрт оролцох үед ажлын цаг, амралтын өдөр, авах халаасны мөнгө, амьдрах нөхцөл, хариуцлага зэрэг бүх заалтыг тусгасан албан ёсны гэрээ байгуулдаг. Энэ гэрээ нь оролцогчдыг тодорхойгүй байдалд орохоос хамгаалж, талуудын эрх, үүргийг тэнцвэртэй байлгахад чиглэдэг.

Иймээс энэхүү хөтөлбөр нь баримт бичигт суурилан олон жилийн гэрээ хэлцэлийн үр дүнд хамгийн аюулгүй хөтөлбөрийн нэгээр баталгаажиж дэлхийн олон улс оронд хэрэгжсээр байгаа аж.

Манай байгууллага энэ чиглэлд тасралтгүй 20 жил үйл ажиллагаа явуулсан бөгөөд албан ёсоор олон улсад итгэмжлэгдсэн гэдгээрээ онцлогтой.