Гадаад руу, тэр дундаа Европ руу явах нь урьд нь монгол залуусын хувьд биелшгүй мөрөөдөл мэт санагддаг байлаа. Харин өнөөдөр энэ цаг үе ард хоцорч, боломжууд илүү нээлттэй, бодитой болов.
Тэгэхээр Европыг зорих мөрөөдлөө бодит алхам болгон хувиргах боломж нь “Au-Pair” хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь хэтийдсэн хатуу шаардлагатай биш, өндөр зардалтай сургалтын хөтөлбөр ч биш. Харин энгийн боловч бодит үр дүнтэй боломжийг залууст өгдөг соёлын солилцооны хөтөлбөр юм.
Цөөн үгээр бол гадаадын гэр бүлд амьдарч, хүүхэд асрахын зэрэгцээ орчинд нь хэл, соёлд суралцаж, өөрийн ур чадвар, бие даасан байдлаа амьдрал дээр хөгжүүлэх боломжийг олгодог.
Санхүүгийн боломж хязгаарлагдмал, танил тал дутуу, хаанаас эхлэхээ мэдэхгүйгээс үүдэн гадаадыг зорих хүслээ хойш тавьж байсан бол “Au-Pair” хөтөлбөр нь бодит алхам хийхэд хамгийн тохиромжтой. Амьдрах зардалд санаа зовох шаардлагагүй, хэлний өндөр түвшин шаарддаггүй гэдгээрээ хамгийн том боломжийг үүсгэж байгаа юм.
Гэхдээ хамгийн чухал нь хариуцлагатай, чин сэтгэлтэй, хүүхдэд хайртай, өөрийгөө илэрхийлэх чадвартай илүү суралцах хүсэлтэй байхад л хангалттай.
Au-Pair-т хамрагдсан залуус карьераа эхлүүлж, мэргэжлээ сонгож, өөрийгөө таньж, зарим нь урьд нь төсөөлж ч байгаагүй боломжуудад хүрдэг. Тиймээс хэрвээ танд нэг удаа ч гэсэн “Гадаадад сурах юмсан, амьдраад үзэх юмсан” гэсэн бодол төрж байсан л бол бид танд тусалъя.

