БИДНИЙ ТУХАЙ

Монголын залуусыг хөгжлийн замд хөтөлнө

20 ЖИЛ

Бидний ажлын туршлага

3000+

AU-PAIR хөтөлбөрийн оролцогч

55 ЖИЛ

Олон улсын AU PAIR хөтөлбөр

14 ЖИЛ

Олон улсын итгэмжлэгдсэн гишүүн IAPA

БИДНИЙ ТУХАЙ

Монгол Залуусыг хөгжих замд хөтӨЛНӨ

Манай компани 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч, өнөөгийн захирал маань ХБНГУ-ын Au-Pair хөтөлбөрт оролцсоноор амьдралын болон мэргэжлийн замналаа эхлүүлсэн юм. Тэрбээр энэхүү хөтөлбөрт хамрагдаж ХБНГУ-д зочилж байхдаа зочин айлын хүүхдийг асарч, тэдний соёл уламжлалтай танилцан, хэлний мэдлэгээ сайжруулж, хувь хүнийнхээ төлөвшлийн хувьд хөгжин, шинэ боломжуудыг нээсэн. 


Энэ туршлага нь түүнд ирээдүйг харах шинэ өнцгийг өгч, зорилгынхоо төлөө тууштай байх хандлагыг төлөвшүүлжээ. Түүний хувьд монголдоо буцаж ирээд, Au-Pair хөтөлбөрийн үр шимийг эх орныхоо залууст хуваалцан, мэргэжил, боловсрол болон хувь хүний төлөвшилд ахиц, дэвшил гаргахын тулд энэхүү компанийг байгуулсан.

Ингэснээр монгол залууст дэлхийтэй холбогдож, өөрсдийн ур чадвар, мэдлэгийг өргөжүүлэх, олон улсын соёл, харилцааны чадамжийг эзэмших боломжийн үүд хаалгыг нээсэн юм. Манай компани 2011 оноос хойш “International Au-Pair Association” олон улсын Au-Pair холбооны Монгол дахь цорын ганц “Longstanding Member” байгууллагаар албан ёсны эрхтэйгээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бид Au-Pair хөтөлбөрөөр дамжуулан олон мянган залуучуудад гадаадад 1 жилийн хугацаанд амьдарч, шинэ хэл сурч, шинэ соёл уламжлалтай танилцаж, найз нөхдийн хүрээгээ тэлэх боломжуудыг олгосон. Мөн дан ганц сурах бус Европын орноор аялах боломжийг нээж, олон улсын Au-Pair стандартад нийцүүлэн амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Бид энэ салбарт арвин их туршлага хуримтлуулан, итгэл даасан, тогтвортой үйлчилгээгээрээ салбартаа тэргүүлсээр байна.

БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ

20 жилийн арвин туршлага, мэргэжлийн баг хамт олонтой манай компани нь Монгол Улсад олон улсын соёлын солилцооны Au Pair хөтөлбөрийн зөвлөх үйлчилгээг анх удаа амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлэн ажиллаж байна.

Манай хамт олны бүрэлдэхүүнд энэхүү хөтөлбөрт амжилттай оролцож, гадаадад суралцсан залуус багтдаг бөгөөд тэд өөрсдийн бодит туршлага, мэдлэг дээр үндэслэн оролцогчдод олон улсын энэхүү гайхалтай хөтөлбөрийн боломжийг нээж өгч, амжилттай хэрэгжүүлэхэд нь тусалж байна.

МАНАЙ САНАЛ БОЛГОЖ БУЙ AU-PAIR ХӨТӨЛБӨРҮҮД

Манай баг хамт олон таныг өөрийгөө хөгжүүлж, дэлхийтэй холбогдох аялалд тань хамтран хөтөлж, амжилтын түүхийг тань бүтээлцэхэд үргэлж бэлэн!

  • ХБНГУ-д Auрair-аар ажиллангаа хэл сурах Герман хэл A1+ хөтөлбөр ( Огт хэлний мэдллэггүй оролцлогчдод зориулсан)
  • ХБНГУ-д Aupair-аар ажиллангаа Герман хэл сурах  хөтөлбөр (Англи хэл В2 мэдлэгтэй оролцогчдод зориулсан )
  • ХБНГУ-д Aupairboy-аар ажиллангаа Герман хэл A2+ сурах  хөтөлбөр (Англи хэл В2 мэдлэгтэй оролцогчдод зориулсан )
  • Бүгд Найрамдах Австри улсад ажиллангаа Герман хэл сурах А2+ хөтөлбөр
  • Бельгийн Вант улсад Aupair-аар ажиллангаа Англи, Герман, Франц хэл сурах B1+ хөтөлбөр
  • Швейцарь улсад Aupair-аар ажиллангаа Герман хэл сурах B1 хөтөлбөр