Au Pair ХӨТӨЛБӨРийн тухай

Au-Pair хөтөлбөр нь Монгол залууст гадаадад амьдарч, шинэ соёл, хэл сурах, туршлага хуримтлуулах боломж олгодог тусгай хөтөлбөр юм.

20 ЖИЛ

Бидний ажлын туршлага

3000+

AU-PAIR хөтөлбөрийн оролцогч

55 ЖИЛ

Олон улсын AU PAIR хөтөлбөр

14 ЖИЛ

Олон улсын итгэмжлэгдсэн гишүүн IAPA

Гадаадад туршлага хуримтлуулна

Гадаад хэлийг орчинд нь эзэмшинэ

Шинэ соёлтой танилцана

Өөрийн хүссэнээр аялаж сурна

Шинэ сорилтод өөрийгөө сорино

Өөрийн мөнгөө олж эхэлнэ

Өөрийн CV баяжуулна

Олон улсын найзуудтай болно

Өөр өнцгөөс харах чадвараа нэмэгдүүлнэ

Дэлхийд Монгол ур чадвараа гайхуулна


AU PAIR ХӨТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Au Pair  хөтөлбөр нь 18-26 насны залууст зориулсан олон улсын соёлын солилцооны хөтөлбөр юм. Au Pair  гэдэг үг нь франц хэлнээс гаралтай бөгөөд “тэгш” эсвэл “адил тэгш эрхтэй” гэсэн утгатай.

Энэ нь Au Pair зочин гэр бүлд амьдарч байх хугацаандаа тухайн айлын гишүүн болж, тэдэнтэй адил тэгш эрхтэй нэгэн болж оролцдог гэсэн санааг илэрхийлдэг. Au Pair гэдэг нэр томъёо нь олон улсад нийтлэг ойлгогддог учраас Монгол хэл дээр ч шууд Au Pair гэдэг үгээрээ хэрэглэгддэг.


AU PAIR ХӨТӨЛБӨРИЙН ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ

Au Pair хөтөлбөрийн түүх нь 1969 онд Францын Страсбург хотод болсон Европын Зөвлөлийн гишүүн орнуудын төлөөлөгчдийн хурлаар European Agreement on “au pair” Placement хөтөлбөрийг баталснаар эхэлсэн.

Энэхүү хөтөлбөр нь 18-26 насны залуучуудад гадаад зочин айлд амьдарч, тухайн улсын хэл сурах, соёл, түүхтэй танилцах боломжийг олгосон.

Тухайн үед зөвхөн Европын орнуудын залуучууд Au Pair хөтөлбөрт хамрагдах боломжтой байсан бол одоо энэ хөтөлбөр дэлхийн олон оронд амжилттай хэрэгжиж, Монгол залуус орчинд нь хэл сурах, соёлын солилцоонд оролцох боломжтой болсон.

ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ ШАТ ДАРААЛАЛ

Та аль улсад AuPair хийх шалгуур хангасан эсэхээ мэдсэн байна. Монгол дахь албан ёсны агентур дээр урьдчилсан ярилцлага өгснөөр хөтөлбөрт хамрагдах боломжтой таньд мэдэгдэнэ. Хэрэв та Гадаад хэлний мэдлэгтэй, түүнийгээ нотлох сертификаттай байхад хангалттай.

АЛХАМ 1

Герман хэл сурах

Герман улсыг сонгох тохиодолд Герман хэлний А1 түвшний сургалтад хамрагдаж Гёте А1 шалгалт өгөх

Алхам 2

Чиг баримжаа олгох сургалт

AuPair хөтөлбөрийн оролцогчдод тавигддаг ECAPS стандартын дагуу бичиг баримт бүрдүүлнэ. Чиглүүлэх сургалт явагдана

алхам 3

Аu-Pair ажлын байр

Зочин айлтай холбогдож, гэрээ баталгаажуулна.

АЛХАМ 4

Виз мэдүүлнэ

Виз мэдүүлэх заавар зөвөлгөө өгнө.

Алхам 5

Аялалын бэлтгэл

Визээ хүлээн авсан оролцогчдод аялалын бэлтгэл хангах зөвөлгөө, мэдээлэл өгнө.

ОЛОН УЛСЫН AU PAIR (IAPA) ХОЛБОО

The International Au Pair Association (IAPA) нь таны аюулгүй байдлыг 100% хангана.

IAPA нь 1994 онд байгуулагдсан бөгөөд 30 гаруй жилийн хугацаанд Европын соёл солилцооны хөтөлбөрийг Олон улсын хөтөлбөр болгож чадсанаар өнөөдөр олон монгол залуус уг хөтөлбөрт хамрагдаж шинэ хэл сурч, шинэ соёлтой танилцах гайхалтай ховор боломж бий болсон байна. 


ECAPS ХОРООНЫ ТУХАЙ

(ECAPS)  буюу Аu Pair Стандарын Европын Хороо нь  Европ дахь Аu pair стандартыг тодорхойлох зорилгоор 2006 оны 4-р сард байгууллагдсан. ECAPS нь Европын зочин гэр бүл, Аu pair,  зуучлагч агентлаг болон үндэсний Аu pair холбоодуудын үйл ажиллагаанд зориулан албан ёсны нэгдсэн дагаж мөрдөх дүрэм журам, удирдамжийг тогтоох зорилготой. ECAPS-д Европын улс бүр тус хороонд нэг суудалтай. Тус хороонд элсэх хүсэлтэй үндэстний Аu pair холбоод тодорхой шалгуурыг хангасан байх шаардлагатай. Мөн ECAPS-ийн үйл ажиллагааг дэмжих зөвлөх хорооны бүрэлдэхүүн ажилладаг. ECAPS-ийн үйл ажиллагаанд Европын Зөвлөл, Европын Комисс болон тухайн улсын засгийн газартай хэлэлцүүлэг хийх, лобби хийх зэрэг орно.  Европын хэмжээнд чанартай Аu-pair хөтөлбөрийг хөгжүүлэх нийтлэг платформыг бий болгоход чиглэн ажилладаг.

ECAPS  ЗОРИЛГО

The European Committee for Au Pair Standards (ECAPS)-ын зорилго