ШВЕЙЦАРЬ УЛСАД Au Pair ХИЙХ
Au-Pair хөтөлбөр нь Монгол залууст гадаадад амьдарч, шинэ соёл, хэл сурах, туршлага хуримтлуулах боломж олгодог тусгай хөтөлбөр юм.
20 ЖИЛ
Бидний ажлын туршлага
3000+
AU-PAIR хөтөлбөрийн оролцогч
55 ЖИЛ
Олон улсын AU PAIR хөтөлбөр
14 ЖИЛ
Олон улсын итгэмжлэгдсэн гишүүн IAPA
AU-PAIR ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Au-Pair хөтөлбөр нь Монгол залууст гадаадад амьдарч, шинэ соёлтой танилцаж, тус улсын хэлийг орчинд сурч, туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Энэхүү хөтөлбөрт оролцсоноор та тухайн улсын зочин гэр бүлийн нэг гишүүн нь болж тэдэнтэй хамт амьдарч, хүүхдүүдийг харж, гэрийн ажилд туслангаа байр, хоол, халаасны мөнгө авч хэлний курст явангаа давхар хэлний мэдлэгээ дээшлүүлдэг хөтөлбөр юм
ШВЕЙЦАРЬ УЛСЫН ТУХАЙ
Швейцарь улс нь Төв Европт, Альпийн нурууны зүүн ба төв хэсэгт байрладаг. Нийт 8.7 сая хүн амтай тус улсын нийслэл нь Берн хот бөгөөд, хамгийн том хот нь Цюрих юм. Албан ёсны дөрвөн хэлтэй: герман, франц, итали, романс хэл.
Швейцарь нь холбооны бүгд найрамдах засаглалтай, төвийг сахисан, тогтвортой байдлаараа олон улсад нэр хүндтэй орон юм. Альпийн уулсын өндөрлөгөөс хамааран Швейцарын газар нутгийн 60 гаруй хувь нь 500 метрээс дээш өндөрт оршдог тул энэ улс нь уулчид, цаначид, явган аялагчдын диваажин гэж хэлж болохуйц аялал жуулчлалын орон юм.
Мөн Швейцарь нь чанартай боловсролын системтэй бөгөөд олон улсын их, дээд сургуулиудтай.Швейцарийн холбооны технологийн дээд сургууль болох ЭТН Цюрих нь дэлхийн топ их сургуулиудын нэгээр үнэлэгддэг.
Швейцарь улс нь дэлхийд алдартай эрдэмтэд, уран бүтээлчдийн эх нутаг бөгөөд алдарт физикч Альберт Эйнштейн энд амьдарч, судалгааны ажлаа хийж байжээ. Швейцарь нь санхүүгийн салбараараа дэлхийд алдартай, ялангуяа банкны тогтолцоо, баталгаатай хадгаламжийн системээрээ нэртэй.
Эко аялал жуулчлал нь эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг бөгөөд жуулчдаас жилд дунджаар 10 тэрбум гаруй ам.долларын ашиг олдог. Швейцарын алдарт брэндүүдээс дурдвал, Nestlé, Rolex, Swatch зэрэг дэлхийд алдартай хоол хүнс, цагны брэндүүд багтдаг.
Швейцарьт үйлдвэрлэсэн шоколад нь хамгийн чанартайд тооцогддог тул дэлхий даяар хэрэглэгчдийн дунд ихээхэн нэр хүндтэй байдаг. Мөн тус улсын амьдрахад хамгийн таатай хотууд болох Цюрих, Женев зэрэг хотууд нь цэвэр, аюулгүй орчин, өндөр чанартай амьдралын түвшингээрээ онцлогтой.
Швейцарьт Au-Pair хийснээр герман, франц, итали хэлний мэдлэгээ сайжруулж, тус улсын өвөрмөц соёл, түүхэн дурсгалт газруудтай танилцахын зэрэгцээ байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, олон шинэ туршлага, мартагдашгүй дурсамж цуглуулах гайхалтай боломж бий.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
Олон улсын хөтөлбөрт тавигддаг шалгууруудыг ECAPS- The European Committe for Au Pair Standards стандартын бичиг баримтад зааж өгсөн байдаг. Бид олон улсын Au Pair стандартыг дагаж мөрддөг.
Эдгээр шалгуур таньд тохирч байвал AuPair хөтөлбөрт хамрагдах боломж нээлттэй болно.
AU PAIR ХИЙХ АЖИЛ ҮҮРЭГ ЮУ ВЭ?
Au-Pair нь голчлон хүүхэд асрах үүрэгтэй. Энэ нь хүүхдүүдийг сургуульд хүргэж өгөх, тоглох, даалгавар хийхэд туслах гэх мэт ажлуудыг хийнэ. Мөн хөнгөн гэрийн ажил хийх нь түгээмэл байдаг, үүнд хоол бэлтгэхэд туслах, хүүхдийн өрөөг цэвэрлэх гэх мэт.
Дүүгээ юмуу хамаатныхаа жаалыг харах, айлын хүүхэд харах хоёрын хооронд ялгаа бий. Гадаад улсад AuPair-аар ажиллаад ирэхээр та өөр дээрээ хариуцлага хүлээхээс гадна хүлээн авагч гэр бүлийнхээ хүүхдүүдтэй нилээд хэдэн цагийг хамт өнгөрөөх шаардлага гарна.
Хөнгөн гэрийн ажил (Leichte Hausarbeit)
Хүүхэд харах (Kinderbetreuung)
Бидний Зөвлөгөө: Au-Pair болон хүлээн авагч зочин гэр бүл нь ажлын үүрэг, нөхцөлийг урьдчилан тодорхойлж, тодорхой ярилцаж байх нь чухал.
Энэ нь үл ойлголцлоос зайлсхийх, ажлын ачааллыг тэнцвэртэй байлгахад тусална.
AU PAIR ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ
Халаасны мөнгө, ажиллах цаг Аu-Pair гэрээтэй холбоотой үндсэн мэдээлэлүүд
Аu-Pair гэрээ ( AuPair-Vertrag) нь AuPair болон хүлээн авагч зочин гэр бүлийн хоорондын харилцаа, AuPair-н ажлын нөхцөл, халаасны мөнгө, чөлөөт цаг ба амралтын хугацаа, хэлний курст сурах, виз сунгуулах, цаашлаад гэрээ цуцлах нөхцөлтэй холбоотой асуудлыг зохицуулдаг. Энэ нь ирээдүйн аливаа үл ойлголцлоос урьдчилан сэргийлэхэд тусална. Аu-Pair гэрээтэй холбоотой үндсэн мэдээлэлүүдийг уншиж танилцана уу.
ОРОН СУУЦ, ХООЛ
Орон сууц, хоол (Kost & Logis)
Зочин гэр бүл нь үнэ төлбөргүй байр, хоолоор хангах ёстой. Au-Pair нь гэр бүлийн гишүүн шиг амьдарч, тусдаа өрөөнд байх бөгөөд гэр бүлийн хамт хооллох эрхтэй. Au-Pair нь өөрийн гэсэн өрөөтэй байх эрхтэй. Өрөө нь дараах шаардлагуудыг хангасан байх ёстой.
AU PAIR-ын өрөө Анхаарах зүйлс
Зарим зочин гэр бүлүүд Au-Pair хувийн ариун цэврийн өрөө гаргаж өгдөг ч энэ нь шаардлагагүй, Au-Pair нь бусад гишүүдтэй адилхан хамт ариун цэврийн өрөөг ашиглаж болно.
Au-Pair нь гэр бүлийн нэг хэсэг болох тул өрөө нь гэрийн дотор байх ёстой. Зарим тохиолдолд гэрээс тусад нь байрлуулж болох ч энэ нь ховор тохиолдол юм. Өөрийн өрөөг цэвэрхэн байлгах нь ау-пайрын үүрэг.