Одоогоос 32 жилийн өмнө манай улс au pair хөтөлбөрт хамрагдаж, анхны оролцогч нь Германыг зорьж байсан түүхтэй. Тухайн цаг үеэс хойш олон мянган залуус соёлын солилцооны элч, төлөөлөгч болж байгаа билээ.

Олон улсын Au Pair хөтөлбөр нь албан ёсны хэлбэрээрээ 56 гаруй түүхтэй. Харин үүсэл хөгжлийг нь 100 орчим жилийн өмнөөс эхтэй гэж үздэг.

Тодруулбал, “au pair” гэх ойлголт Европт, ялангуяа Франц, Швейцарь орчимд 20-р зууны эхэн үеэс хэрэглэгдэж эхэлсэн. Тухайн үед залуу хүмүүс гадаад айлд амьдарч, гэрийн ажилд туслахын зэрэгцээ хэл, соёл сурах зорилгоор харилцан солилцоо хийдэг байв. Энэ нь албан ёсны хөтөлбөр гэхээсээ илүү ёс заншлын шинжтэй солилцоо байсан юм.

Харин одоо дэлхийн өнцөг булан бүрээс оролцогч болж, олон улсын соёлыг тээгчид болсоор байна. Ингэснээр хөтөлбөрийн амин чанар илүү их нэмэгдэж, дээшилж, боловсронгуй болсоор байна гэхэд хилсдэхгүй. Илүү аюулгүй, баталгаатай, уян хатан нөхцөлтэй энэхүү хөтөлбөр нь ирээдүйд хэний ч таамаглаагүй амьдралыг бий болгож, өгдгөөрөө асар өндөр давуу талтай юм.