ГЕРМАН УЛСАД Au Pair ХИЙХ

Au-Pair хөтөлбөр нь Монгол залууст гадаадад амьдарч, шинэ соёл, хэл сурах, туршлага хуримтлуулах боломж олгодог тусгай хөтөлбөр юм.

20 ЖИЛ

Бидний ажлын туршлага

3000+

AU-PAIR хөтөлбөрийн оролцогч

55 ЖИЛ

Олон улсын AU PAIR хөтөлбөр

14 ЖИЛ

Олон улсын итгэмжлэгдсэн гишүүн IAPA

AU-PAIR ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА

Au-Pair хөтөлбөр нь Монгол залууст гадаадад амьдарч, шинэ соёлтой танилцаж, тус улсын  хэлийг орчинд сурч, туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Энэхүү хөтөлбөрт оролцсоноор та тухайн улсын зочин гэр бүлийн нэг гишүүн нь болж тэдэнтэй хамт амьдарч, хүүхдүүдийг харж, гэрийн ажилд туслангаа байр, хоол, халаасны мөнгө авч хэлний курст явангаа давхар хэлний мэдлэгээ дээшлүүлдэг хөтөлбөр юм


ГЕРМАН УЛСЫН ТУХАЙ

Герман улс Европын төвд байрладаг, нийслэл нь Берлин бөгөөд 83 сая хүн амтай, албан ёсны хэл нь Герман хэл юм. Тус улс түүх, соёлын баялаг, үзэсгэлэнт байгалиараа алдартай. Жуулчдыг Берлин, Мюнхен, Хамбург,  Франкфурт зэрэг хотууд татдаг бол үзэсгэлэнт уулс, гол, нуур нь байгалийн гайхамшгийг харуулдаг.

Боловсролын систем нь өндөр чанартай, СУРГАЛТЫН ТӨЛБӨРГҮЙ, ялангуяа техник, шинжлэх ухаан, инженерийн чиглэлээр алдартай. Иоганн Себастиан Бах, Лудвиг ван Бетховен зэрэг алдарт хөгжмийн зохиолчид, Гёте, Шиллер зэрэг уран зохиолчид Германд төрсөн. Дэлхийд алдартай Октоберфест, үлгэрийн мэт Нойшванштайн цайз нь олон жуулчдын очих дуртай газруудын нэг.


ГЕРМАНД AUPAIR ЖИЛЭЭ ТӨЛӨВЛӨӨРЭЙ

ХБНГУ нь Олон улсын AuPair гэрээнд 1972 онд нэгдэн орсон. Энэ цаг үеэс эхлэн Герман залуус шинэ соёлтой танилцах, гадаад хэл орчинд сурах гайхалтай боломжийг хүртсэн байдаг. Жил бүр Герман улсад 13000 гаруй AuPair хөтөлбөрийн оролцогчид хүрэлцэн очдог. Эдгээрийн 45% нь Европын холбооны гишүүн орнуудын залуус байдаг. Харин үлдсэн 55% буюу 65000 нь  виз мэдүүлэх шаардлагатай 46 улс орны 18-26 насны залуус байдаг. Монгол залуус маань Улаанбаатар хот дахь ХБНГУ-н ЭСЯаманд визээ мэдүүлдэг. 

Германд AuPair хийх нь герман хэлний чадвараа сайжруулж, соёлын өвийг танин мэдэх, түүхэн газруудаар аялж, мартагдашгүй туршлага хуримтлуулах гайхалтай боломжийг олгодог.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

Олон улсын хөтөлбөрт тавигддаг шалгууруудыг ECAPS- The European Committe for Au Pair Standards стандартын бичиг баримтад зааж өгсөн байдаг. Бид олон улсын Au Pair стандартыг дагаж мөрддөг.

18-26 нас хүртэлх
18 насанд хүрсэнээс гадаад орон руу зорчих эрх нээгдэнэ. 27 насны төрсөн өдрөөс өмнө визээ мэдүүлсэн байна.

Ганц бие, хүүхэдгүй байх
Өөрийгөө нээн хөгжүүлэх, амьдралын зорилгоо тодорхойлох, шинэ хэл сурах, шинэ соёлтой танилцах залууст зориулсан олон улсын хөтөлбөрийн шалгуур нас, гэр бүлийн байдлыг зааж өгсөн байдаг.

Ерөнхий боловсролын сургууль төгссөн байх, эсвэл их сургуульд суралцаж буй , төгссөн байх

Герман хэлний анхан шатны мэдлэгтэй байх (А1-А2 түвшин).
Герман зочинд гэр бүлд хүрэлцэн очоод өдөр тутмын харилцааны хангалттай ойлголцох суурь мэдлэгээ эзэмшсэн байх. Герман хэлний А2 мэдлэгийг бүрэн суралцсан байна.

Хүүхэд харж байсан туршлагатай байх нь шаардлагатай.
Дүүгээ юмуу хамаатныхаа жаалыг харах, айлын хүүхэд харах хоёрын хооронд ялгаа бий. Гадаад улсад AuPair-аар ажиллаад ирэхээр та өөр дээрээ хариуцлага хүлээхээс гадна хүлээн авагч гэр бүлийнхээ хүүхдүүдтэй нилээд хэдэн цагийг хамт өнгөрөөх шаардлага гарна.

Англи хэлний В1 дээш мэдлэгтэй бол маш том давуу тал болно.
Хэлний бэрхшээлээс үүдэлтэй бэрхшээл их тохиолдог тул зочин гэр бүлүүд энэхүү эрсдэлээс сэргийлж түлхүү давхар англи хэлний дундаас дээш мэдлэгтэй AuPair сонгохыг эрмэлздэг. 

Дугуй унах
Сургууль цэцэрлэгт хүүхдийг хүргэж өгөхөд Германд дугуй унах хэрэгцээ шаардлага өдөр тутам шаардлагатай тул дугуй унадаг чадвартай байх.
Усан сэлэх:
Амралтын өдрөөр зочин айлынхаа хүүхдийн хамт усан бассейн явж усанд сэлдэг. Зочин гэр бүлийн өдөр тутмын амьдралд хүүхдүүдтэй хамт байж цагийн идэвхитэй өнгөрүүлэхэд усанд сэлж сурсан байх нь чухал.   

Жолооны үнэмлэхтэй бол давуу тал болно.
Эрэгтэй оролцогчийн хувьд зайлшгүй жолооны үнэмлэхтэй байна.
Сургууль, цэцэрлэгт хүргэж өгөх, авах зэрэг голлон хийж гүйцэтгэх ажмл үүргээс улбаатай нэн хэрэгцээтэй чадвар болно.   

1 жил буюу 12 сарын хугацаанд ажиллана. AuPair-аар сунган ажиллах боломжнгүй. Харин хөрш зэргэлдээ бусад улсуудад AuPair визээр сунгах боломжтой.  

Бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байх.
Хүүхэд харах хүн ямар нэгэн халдварт болон суурь өвчин эмгэггүй байх шаардлагатай.  Сэтгэцийн хувьд эрүүл байна.  

Гэмт хэрэгт холбогдоогүйг нотлох цагдаагийн тодорхойлолттой байх.  

Сурч, хөгжихийг эрмэлздэг, бие даан амьдрах,  шинэ соёлын мэдлэг олж авах, бэрхшээлийн боломж болгох чадварт суралцах, бусдад туршлагаа хуваалцдаг зөв залуус энэхүү хөтөлбөрт илүү тохирно.   

Эдгээр шалгуур таньд тохирч байвал AuPair хөтөлбөрт хамрагдах боломж нээлттэй болно. 

ХБНГУ-Д ХЭРЭГЖДЭГ 3 ТӨРЛИЙН ХӨТӨЛБӨР

Au – Pair хөтөлбөр “Герман хэл А1+”

  • Ямарч хэлний мэдлэггүй оролцогчдод зориулсан.
  • Герман хэлийг анхан шатнаас А2 түвшин сурна.
  • Герман явтал зарцуулах хугацаа:  6 сар.
  • Нийт зардал: 5,9 сая ₮
  • Нас:18+ байх.

Au – Pair хөтөлбөр “Англи хэл В2”

  • Нислэгийн тийзийн урамшуулалтай.
  • Герман хэлний А1 мэдлэг шаардлагатай.
  • Герман явтал зарцуулах хугацаа: 4-6 сар.
  • Нийт зардал: 5,9 сая ₮
  • Нас:20+ байх.

Au – PairBoy хөтөлбөр “Англи В2 /Герман А2+”

  • Эрэгтэй оролцогчдод зориулсан хөтөлбөр.
  • Англи хэлний В2 мэдлэгтэй бол Герман хэл А1 байж болно.
  • Герман явтал зарцуулах хугацаа: 3-8 сар.
  • Нийт зардал: 5,9 сая ₮
  • Жолоо барьдаг байх.

AU PAIR ХИЙХ АЖИЛ ҮҮРЭГ ЮУ ВЭ?

Au-Pair нь голчлон хүүхэд асрах үүрэгтэй. Энэ нь хүүхдүүдийг сургуульд хүргэж өгөх, тоглох, даалгавар хийхэд туслах гэх мэт ажлуудыг хийнэ. Мөн хөнгөн гэрийн ажил хийх нь түгээмэл байдаг, үүнд хоол бэлтгэхэд туслах, хүүхдийн өрөөг цэвэрлэх гэх мэт.

Дүүгээ юмуу хамаатныхаа жаалыг харах, айлын хүүхэд харах хоёрын хооронд ялгаа бий. Гадаад улсад AuPair-аар ажиллаад ирэхээр та өөр дээрээ хариуцлага хүлээхээс гадна хүлээн авагч гэр бүлийнхээ хүүхдүүдтэй нилээд хэдэн цагийг хамт өнгөрөөх шаардлага гарна.

Хөнгөн гэрийн ажил (Leichte Hausarbeit)

  • аяга таваг угаагч машинаар угаах
  • тоос арчих, тоос соруулах
  • Хүүхдийн хувцас угаах, эвхэх, хураах
  • Хүүхдийн ор хураах, өрөөг цэвэрлэх
  • Жижиг худалдан авалт хийх
  • Жолоо барих (Хэрэв шаардлагатай бол, таны үүрэгт хүүхдүүдийг сургуульд хүргэж өгөх, эсвэл гэр бүлийн төлөвлөгөөнд туслах

Хүүхэд харах (Kinderbetreuung)

  • Хүүхдүүдтэй тоглох, саатуулах
  • Өглөө сэрээгээд хувцаслахад туслах.
  • Хоол бэлтгэж, хооллох.
  • Хүүхдүүдийг цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх, буцааж авах
  • Гэрийн даалгаварт нь туслах.
  • Хүүхдийн өрөөг цэвэрхэн байлгах
  • Жолоо барих (Хэрэв шаардлагатай бол, таны үүрэгт хүүхдүүдийг сургуульд хүргэж өгөх, эсвэл гэр бүлийн төлөвлөгөөнд туслах

Бидний Зөвлөгөө: Au-Pair болон хүлээн авагч зочин гэр бүл нь ажлын үүрэг, нөхцөлийг урьдчилан тодорхойлж, тодорхой ярилцаж байх нь чухал.

Энэ нь үл ойлголцлоос зайлсхийх, ажлын ачааллыг тэнцвэртэй байлгахад тусална.

Бүртгүүлэх

AU PAIR ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ

Халаасны мөнгө, ажиллах цаг Аu-Pair гэрээтэй холбоотой үндсэн мэдээлэлүүд

Аu-Pair гэрээ ( AuPair-Vertrag) нь AuPair болон хүлээн авагч зочин гэр бүлийн хоорондын харилцаа, AuPair-н ажлын нөхцөл, халаасны мөнгө, чөлөөт цаг ба амралтын хугацаа, хэлний курст сурах, виз сунгуулах, цаашлаад гэрээ цуцлах нөхцөлтэй холбоотой асуудлыг зохицуулдаг. Энэ нь ирээдүйн аливаа үл ойлголцлоос урьдчилан сэргийлэхэд тусална. Аu-Pair гэрээтэй холбоотой үндсэн мэдээлэлүүдийг уншиж танилцана уу.

ОРОН СУУЦ, ХООЛ

Орон сууц, хоол (Kost & Logis)

Зочин гэр бүл нь үнэ төлбөргүй байр, хоолоор хангах ёстой. Au-Pair нь гэр бүлийн гишүүн шиг амьдарч, тусдаа өрөөнд байх бөгөөд гэр бүлийн хамт хооллох эрхтэй.      Au-Pair нь өөрийн гэсэн өрөөтэй байх эрхтэй. Өрөө нь дараах шаардлагуудыг хангасан байх ёстой.

AU PAIR-ын өрөө Анхаарах зүйлс

  • Цонхтой
  • Тавилгатай, дулаан байлгах боломжтой
  • Түгжигдэх боломжтой, хувийн орон зайг хадгалах боломжтой

Зарим зочин гэр бүлүүд Au-Pair хувийн ариун цэврийн өрөө гаргаж өгдөг ч энэ нь шаардлагагүй, Au-Pair нь бусад гишүүдтэй адилхан хамт ариун цэврийн өрөөг ашиглаж болно.

Au-Pair нь гэр бүлийн нэг хэсэг болох тул өрөө нь гэрийн дотор байх ёстой. Зарим тохиолдолд гэрээс тусад нь байрлуулж болох ч энэ нь ховор тохиолдол юм. Өөрийн өрөөг цэвэрхэн байлгах нь ау-пайрын үүрэг.

ГЕРМАН УЛСАД ХЭРЭГЖДЭГ 3-ХӨТӨЛБӨР СЭТГЭГДЭЛ

Герман улсад хэрэгждэг 3 – хөтөлбөр сэтгэгдэл

Герман хэл А1+ хөтөлбөрийн оролцогчийн сэтгэгдэл

AuPair хөтөлбөр “Англи хэл В2”оролцогчийн сэтгэгдэл


AU PAIR 2025 ЭЛСЭЛТИЙН ХУВААРЬ

  • 2025/01/06 өдөр эхлэх: өглөө 10 цагийн Герман хэлний  А1 сургалт
  • 2025/02/10 өдөр эхлэх: 17 цагийн  Герман хэлний  А1  сургалт
  • 2025/03/15 өдөр эхлэх: 08 цагийн   Герман хэлний  А1  сургалт



Бүртгүүлэх