БИДНИЙ ТУХАЙ
Монголын залуусыг хөгжлийн замд хөтөлнө

20 ЖИЛ
Бидний ажлын туршлага

3000+
AU-PAIR хөтөлбөрийн оролцогч

55 ЖИЛ
Олон улсын AU PAIR хөтөлбөр

14 ЖИЛ
Олон улсын итгэмжлэгдсэн гишүүн IAPA

БИДНИЙ ТУХАЙ
Монгол Залуусыг хөгжих замд хөтӨЛНӨМанай компани 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч, өнөөгийн Захирал маань Бүгд Найрамдах Холбооны Герман улсын Au Pair хөтөлбөрт оролцсоноор өөрийн амьдралын болон мэргэжлийн замналаа эхлүүлсэн юм. Au-Pair хөтөлбөрт хамрагдаж Герман улсад зочилж байхдаа тэрээр зочин айлын хүүхдийг асарч, тэдний соёл, уламжлалтай танилцахын зэрэгцээ Герман хэлний мэдлэгээ сайжруулж, хувь хүний хөгжлийн шинэ боломжуудыг нээсэн.
Энэ туршлага нь түүнд ирээдүйг харах шинэ өнцгийг өгч, зорилгынхоо төлөө тууштай байх хандлагыг төлөвшүүлжээ. Монголдоо буцаж ирснийхээ дараа тэрээр Au-Pair хөтөлбөрийн үр шимийг Монгол залууст хуваалцах, залуусыг хувь хүний хөгжлийн замд хөтлөх зорилгоор энэхүү компанийг байгуулсан.
Ингэснээр олон монгол залууст дэлхийтэй холбогдож, өөрсдийн ур чадвар, мэдлэгий өргөжүүлэх, олон улсын соёл, харилцааны чадамжийг эзэмших боломжийг олгосоор ирсэн билээ. Манай компани 2011 оноос хойш “International Au Pair Association” олон улсын Au Pair холбооны Монгол дахь цорын ганц Longstanding Member байгууллагаар албан ёсны эрхтэйгээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
Өнгөрсөн 19 жилийн хугацаанд бид Au-Pair хөтөлбөрөөр дамжуулан олон мянган Монгол залуучуудад гадаадад 1 жилийн хугацаанд амьдрангаа, шинэ хэл сурч, шинэ соёл уламжлалтай танилцаж, шинэ найз нөхөдтэй болж, аялах боломжийг нээж, олон улсын Au-Pair стандартад нийцүүлэн амжилттай үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Бид энэ салбарт арвин их туршлага хуримтлуулан, итгэл даасан, тогтвортой үйлчилгээгээрээ салбартаа тэргүүлсээр байна.

БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ
19 жилийн арвин туршлага, мэргэжлийн баг хамт олонтой манай компани нь Монгол Улсад олон улсын соёлын солилцооны Au Pair хөтөлбөрийн зөвлөх үйлчилгээг анх удаа амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Манай хамт олны бүрэлдэхүүнд энэхүү хөтөлбөрт амжилттай оролцож, гадаадад суралцсан залуус багтдаг бөгөөд тэд өөрсдийн бодит туршлага, мэдлэг дээр үндэслэн оролцогчдод олон улсын энэхүү гайхалтай хөтөлбөрийн боломжийг нээж өгч, амжилттай хэрэгжүүлэхэд нь тусалж байна.
МАНАЙ САНАЛ БОЛГОЖ БУЙ AU PAIR ХӨТӨЛБӨРҮҮД
Манай баг хамт олон таныг өөрийгөө хөгжүүлж, дэлхийтэй холбогдох аялалд тань хамтран хөтөлж, амжилтын түүхийг тань бүтээлцэхэд үргэлж бэлэн!