БЕЛЬГИ УЛСАД Au Pair ХИЙХ
Au-Pair хөтөлбөр нь Монгол залууст гадаадад амьдарч, шинэ соёл, хэл сурах, туршлага хуримтлуулах боломж олгодог тусгай хөтөлбөр юм.
20 ЖИЛ
Бидний ажлын туршлага
3000+
AU-PAIR хөтөлбөрийн оролцогч
55 ЖИЛ
Олон улсын AU PAIR хөтөлбөр
14 ЖИЛ
Олон улсын итгэмжлэгдсэн гишүүн IAPA
AU-PAIR ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Au-Pair хөтөлбөр нь Монгол залууст гадаадад амьдарч, шинэ соёлтой танилцаж, тус улсын хэлийг орчинд сурч, туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Энэхүү хөтөлбөрт оролцсоноор та тухайн улсын зочин гэр бүлийн нэг гишүүн нь болж тэдэнтэй хамт амьдарч, хүүхдүүдийг харж, гэрийн ажилд туслангаа байр, хоол, халаасны мөнгө авч хэлний курст явангаа давхар хэлний мэдлэгээ дээшлүүлдэг хөтөлбөр юм
БЕЛЬГИ УЛСЫН ТУХАЙ
Бельги улс нь баруун Европын төв хэсэгт, түүх соёл, байгалийн үзэсгэлэн хосолсон газар оршдог. 11 сая орчим хүн амтай тус улсад албан ёсоор франц, фламанд (голланд) герман хэлүүдийг хэрэглэдэг нь Бельгийн олон соёлт байдлыг илтгэдэг.
Бельгийн нийслэл Брюссель хот нь Европын Холбооны төв, олон улсын байгууллагууд байрладаг тул дэлхийн улс төр, эдийн засгийн чухал төв болжээ. Бельги улс нь Үндсэн хуулийн хаант засаглалтай ба ард түмний уламжлал, соёлыг маш сайн хадгалж чадсан.
Олон зуун жилийн түүхтэй хотууд, дундад зууны үеийн цайзууд, орд харшууд нь жуулчдын сонирхлыг татдаг бөгөөд тус улсын эдийн засгийн гол салбарын нэг нь аялал жуулчлал юм.
Бельгийн боловсролын систем нь Европт дээгүүрт ордог бөгөөд Лёвен их сургууль (KU Leuven) нь шинжлэх ухаан, судалгааны салбарт амжилтаараа танигдсан. Дээд боловсрол нь олон улсад нээлттэй тул дэлхийн өнцөг булан бүрээс оюутнууд ирж суралцдаг.
Урлаг, уран бүтээлчдийн өлгий нутаг Бельги улс нь алдартай зураачид, хөгжмийн зохиолчид, зохиолчдыг төрүүлсэн ба Брюссель хотод байрлах Европын Парламент, Европын Комисс зэрэг олон улсын байгууллагууд нь Бельгид улс төр, эдийн засгийн хувьд онцгой байр суурь эзлүүлдэг.
Бельги улс нь шоколад, вафли, шарсан төмс зэрэг амтат зоогоороо дэлхийд алдартай. Бельги улсад au pair хийх нь франц, фламанд эсвэл герман хэлийг сайжруулж, тус улсын олон талт соёлтой танилцах өргөн боломжийг олгодог.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
Олон улсын хөтөлбөрт тавигддаг шалгууруудыг ECAPS- The European Committe for Au Pair Standards стандартын бичиг баримтад зааж өгсөн байдаг. Бид олон улсын Au Pair стандартыг дагаж мөрддөг.
Эдгээр шалгуур таньд тохирч байвал AuPair хөтөлбөрт хамрагдах боломж нээлттэй болно.
AU PAIR ХИЙХ АЖИЛ ҮҮРЭГ ЮУ ВЭ?
Au-Pair нь голчлон хүүхэд асрах үүрэгтэй. Энэ нь хүүхдүүдийг сургуульд хүргэж өгөх, тоглох, даалгавар хийхэд туслах гэх мэт ажлуудыг хийнэ. Мөн хөнгөн гэрийн ажил хийх нь түгээмэл байдаг, үүнд хоол бэлтгэхэд туслах, хүүхдийн өрөөг цэвэрлэх гэх мэт.
Дүүгээ юмуу хамаатныхаа жаалыг харах, айлын хүүхэд харах хоёрын хооронд ялгаа бий. Гадаад улсад AuPair-аар ажиллаад ирэхээр та өөр дээрээ хариуцлага хүлээхээс гадна хүлээн авагч гэр бүлийнхээ хүүхдүүдтэй нилээд хэдэн цагийг хамт өнгөрөөх шаардлага гарна.
Хөнгөн гэрийн ажил (Leichte Hausarbeit)
Хүүхэд харах (Kinderbetreuung)
Бидний Зөвлөгөө: Au-Pair болон хүлээн авагч зочин гэр бүл нь ажлын үүрэг, нөхцөлийг урьдчилан тодорхойлж, тодорхой ярилцаж байх нь чухал.
Энэ нь үл ойлголцлоос зайлсхийх, ажлын ачааллыг тэнцвэртэй байлгахад тусална.
AU PAIR ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ
Халаасны мөнгө, ажиллах цаг Аu-Pair гэрээтэй холбоотой үндсэн мэдээлэлүүд
Аu-Pair гэрээ ( AuPair-Vertrag) нь AuPair болон хүлээн авагч зочин гэр бүлийн хоорондын харилцаа, AuPair-н ажлын нөхцөл, халаасны мөнгө, чөлөөт цаг ба амралтын хугацаа, хэлний курст сурах, виз сунгуулах, цаашлаад гэрээ цуцлах нөхцөлтэй холбоотой асуудлыг зохицуулдаг. Энэ нь ирээдүйн аливаа үл ойлголцлоос урьдчилан сэргийлэхэд тусална. Аu-Pair гэрээтэй холбоотой үндсэн мэдээлэлүүдийг уншиж танилцана уу.
ОРОН СУУЦ, ХООЛ
Орон сууц, хоол (Kost & Logis)
Зочин гэр бүл нь үнэ төлбөргүй байр, хоолоор хангах ёстой. Au-Pair нь гэр бүлийн гишүүн шиг амьдарч, тусдаа өрөөнд байх бөгөөд гэр бүлийн хамт хооллох эрхтэй. Au-Pair нь өөрийн гэсэн өрөөтэй байх эрхтэй. Өрөө нь дараах шаардлагуудыг хангасан байх ёстой.
AU PAIR-ын өрөө Анхаарах зүйлс
Зарим зочин гэр бүлүүд Au-Pair хувийн ариун цэврийн өрөө гаргаж өгдөг ч энэ нь шаардлагагүй, Au-Pair нь бусад гишүүдтэй адилхан хамт ариун цэврийн өрөөг ашиглаж болно.
Au-Pair нь гэр бүлийн нэг хэсэг болох тул өрөө нь гэрийн дотор байх ёстой. Зарим тохиолдолд гэрээс тусад нь байрлуулж болох ч энэ нь ховор тохиолдол юм. Өөрийн өрөөг цэвэрхэн байлгах нь ау-пайрын үүрэг.