АВСТРИ УЛСАД Au Pair ХИЙХ
Au-Pair хөтөлбөр нь Монгол залууст гадаадад амьдарч, шинэ соёл, хэл сурах, туршлага хуримтлуулах боломж олгодог тусгай хөтөлбөр юм.
20 ЖИЛ
Бидний ажлын туршлага
3000+
AU-PAIR хөтөлбөрийн оролцогч
55 ЖИЛ
Олон улсын AU PAIR хөтөлбөр
14 ЖИЛ
Олон улсын итгэмжлэгдсэн гишүүн IAPA
AU-PAIR ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Au-Pair хөтөлбөр нь Монгол залууст гадаадад амьдарч, шинэ соёлтой танилцаж, тус улсын хэлийг орчинд сурч, туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Энэхүү хөтөлбөрт оролцсоноор та тухайн улсын зочин гэр бүлийн нэг гишүүн нь болж тэдэнтэй хамт амьдарч, хүүхдүүдийг харж, гэрийн ажилд туслангаа байр, хоол, халаасны мөнгө авч хэлний курст явангаа давхар хэлний мэдлэгээ дээшлүүлдэг хөтөлбөр юм
АВСТРИ УЛСЫН ТУХАЙ
Австри улс нь төв Европын урд бүсийн Альпийн нурууны зүүн хэсэгт байрладаг. Австри улсын нийслэл нь түүхэн хот Вена бөгөөд нийт 8.9 сая хүн амтай. Албан ёсны хэл нь герман хэл . Австри улс нь парламентийн бүгд найрамдах засаглалтай. Боловсролын систем нь дэлхийд өндөр чанараараа үнэлэгддэг бөгөөд олон шилдэг их, дээд сургуулиудтай.
Венийн Их Сургууль (Universität Wien) нь Европ дахь хамгийн эртний их сургууль бөгөөд 1365 онд Хабсбургийн хаан Рудольф IV-ийн үед байгуулагдсан. Энэ сургууль нь шинжлэх ухаан, судалгаа, сургалтын салбарт өндөр нэр хүндтэй.
Австри улс нь дэлхийн шилдэг уран бүтээлчид, эрдэмтдийн эх нутаг. Алдарт хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт энэ улсад төрсөн бөгөөд түүний музейг жуулчид ихээр зорьдог. Мөн нийт хог хаягдлынхаа 63 хувийг дахин боловсруулж, цахилгааныхаа ихэнх хэсгийг сэргээгдэх эрчим хүчээр гаргаж авдаг.
Аялал жуулчлал нь Австрийн эдийн засгийг бүрдүүлэгч гол салбар бөгөөд жуулчдаас жилд дунджаар нэг тэрбум ам.долларын ашгийг олдог.
Red Bull нь дэлхий дээр хамгийн их зарагддаг энергийн ундаа бөгөөд Swarovski нь үнэт эдлэл, чимэглэл, загварын салбарт өргөн хэрэглэгддэг.
Монголчууд бид Swarovski брэндийг сайн мэддэг. Мөн тус улсын нийслэлийг Вена гэдэг ба хүн амьдрахад хамгийн тохиромжтой хотуудын жагсаалтад үргэлж дээгүүр бичигддэг. Түүхэн барилгууд нь зочдын зүрх сэтгэлийг татдаг.
Австрид Аu-Pair хийж, герман хэлний мэдлэгээ дээшлүүлж, тухайн орны соёлтой танилцаж, түүхэн дурсгалуудаар аялж, шинэ, мартагдашгүй дурсамж, туршлага цуглуулах гайхалтай боломж.
ТАВИГДАХ ШААРДЛАГА
Олон улсын хөтөлбөрт тавигддаг шалгууруудыг ECAPS- The European Committe for Au Pair Standards стандартын бичиг баримтад зааж өгсөн байдаг. Бид олон улсын Au Pair стандартыг дагаж мөрддөг.
Эдгээр шалгуур таньд тохирч байвал AuPair хөтөлбөрт хамрагдах боломж нээлттэй болно.
AU PAIR ХИЙХ АЖИЛ ҮҮРЭГ ЮУ ВЭ?
Au-Pair нь голчлон хүүхэд асрах үүрэгтэй. Энэ нь хүүхдүүдийг сургуульд хүргэж өгөх, тоглох, даалгавар хийхэд туслах гэх мэт ажлуудыг хийнэ. Мөн хөнгөн гэрийн ажил хийх нь түгээмэл байдаг, үүнд хоол бэлтгэхэд туслах, хүүхдийн өрөөг цэвэрлэх гэх мэт.
Дүүгээ юмуу хамаатныхаа жаалыг харах, айлын хүүхэд харах хоёрын хооронд ялгаа бий. Гадаад улсад AuPair-аар ажиллаад ирэхээр та өөр дээрээ хариуцлага хүлээхээс гадна хүлээн авагч гэр бүлийнхээ хүүхдүүдтэй нилээд хэдэн цагийг хамт өнгөрөөх шаардлага гарна.
Хөнгөн гэрийн ажил (Leichte Hausarbeit)
Хүүхэд харах (Kinderbetreuung)
Бидний Зөвлөгөө: Au-Pair болон хүлээн авагч зочин гэр бүл нь ажлын үүрэг, нөхцөлийг урьдчилан тодорхойлж, тодорхой ярилцаж байх нь чухал.
Энэ нь үл ойлголцлоос зайлсхийх, ажлын ачааллыг тэнцвэртэй байлгахад тусална.
AU PAIR ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ
Халаасны мөнгө, ажиллах цаг Аu-Pair гэрээтэй холбоотой үндсэн мэдээлэлүүд
Аu-Pair гэрээ ( AuPair-Vertrag) нь AuPair болон хүлээн авагч зочин гэр бүлийн хоорондын харилцаа, AuPair-н ажлын нөхцөл, халаасны мөнгө, чөлөөт цаг ба амралтын хугацаа, хэлний курст сурах, виз сунгуулах, цаашлаад гэрээ цуцлах нөхцөлтэй холбоотой асуудлыг зохицуулдаг. Энэ нь ирээдүйн аливаа үл ойлголцлоос урьдчилан сэргийлэхэд тусална. Аu-Pair гэрээтэй холбоотой үндсэн мэдээлэлүүдийг уншиж танилцана уу.
ОРОН СУУЦ, ХООЛ
Орон сууц, хоол (Kost & Logis)
Зочин гэр бүл нь үнэ төлбөргүй байр, хоолоор хангах ёстой. Au-Pair нь гэр бүлийн гишүүн шиг амьдарч, тусдаа өрөөнд байх бөгөөд гэр бүлийн хамт хооллох эрхтэй. Au-Pair нь өөрийн гэсэн өрөөтэй байх эрхтэй. Өрөө нь дараах шаардлагуудыг хангасан байх ёстой.
AU PAIR-ын өрөө Анхаарах зүйлс
Зарим зочин гэр бүлүүд Au-Pair хувийн ариун цэврийн өрөө гаргаж өгдөг ч энэ нь шаардлагагүй, Au-Pair нь бусад гишүүдтэй адилхан хамт ариун цэврийн өрөөг ашиглаж болно.
Au-Pair нь гэр бүлийн нэг хэсэг болох тул өрөө нь гэрийн дотор байх ёстой. Зарим тохиолдолд гэрээс тусад нь байрлуулж болох ч энэ нь ховор тохиолдол юм. Өөрийн өрөөг цэвэрхэн байлгах нь ау-пайрын үүрэг.