1969 онд “European Agreement on Au Pair Placement” буюу Европын Au Pair-ийн хэлэлцээрийг баталсан байдаг. Энэ хэлэлцээр нь Au Pair-ийн ажиллах цаг, амралт, амьдрах нөхцөл, гэр бүлийн зүгээс хүлээх хариуцлагыг зохицуулсан баримт бичиг юм.

Энэхүү Au Pair Agreement-д Европын хэд хэдэн улс албан ёсоор нэгдэн орж, үндэсний хууль, визийн бодлогодоо тусган хэрэгжүүлж ирсэн аж. Тухайлбал Герман, Франц, Итали, Испани, Бельги, Нидерланд, Австри, Люксембург, Дани, Норвеги, Швед, Швейцарь зэрэг улсууд Au Pair-ийн тогтолцоог хуульчилж, хэлэлцээрийн үндсэн зарчмуудыг мөрддөг орнуудын тоонд багтдаг. Эдгээр улс орнуудад Au Pair нь зочин гэр бүлийн гишүүн байдлаар амьдарч, долоо хоногт тодорхой цагийн хүүхэд асрах, хөнгөн гэрийн ажил хийхийн зэрэгцээ хэл сурах, соёлын амьдралд оролцох эрхтэй байдаг.

Au Pair Agreement-д нэгдсэн орнуудын нийтлэг онцлог нь оролцогчийг хөдөлмөрийн ажилтан гэж үздэггүй. Тиймээс ажлын цаг хатуу хязгаартай, заавал амралтын өдөртэй байх, хувийн өрөөтэй амьдрах, халаасны мөнгө авах, хэлний сургалтад хамрагдах боломжийг хангах зэрэг шаардлагуудыг хууль, журамд тусгасан байдаг.

Энэ нь Au Pair-ийн аюулгүй байдал, хүний эрхийг хамгаалах, гэр бүл болон оролцогч хоёрын хооронд үүсэж болзошгүй маргаанаас сэргийлэх чухал ач холбогдолтой.

Европын зарим улс Au Pair Agreement-д албан ёсоор гарын үсэг зурж, баталгаажуулаагүй боловч дээрх хэлэлцээрийн зарчмуудыг үндэсний хууль тогтоомждоо шингээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, албан ёсоор “нэгдсэн” эсэхээс үл хамааран Европын ихэнх оронд Au Pair-ийн эрх зүйн орчин ижил төстэй, оролцогчийн эрхийг хамгаалсан байдлаар хэрэгждэг.

Энэ нь Европ тивийг дэлхийд Au Pair-ийн хамгийн найдвартай, тогтвортой болохыг тодотгож байна.

Иймээс Монголын залуусын хувьд Европын Au Pair Agreement-д нэгдсэн буюу түүний зарчмыг хэрэгжүүлдэг улс руу зорчих нь эрх зүйн хувьд илүү аюулгүй сонголт болдог.