ОЛОН УЛСЫН AU-PAIR ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА
Монголын залуусыг хөгжлийн замд хөтөлнө.

20 ЖИЛ
Бидний ажлын туршлага

3000+
AU-PAIR хөтөлбөрийн оролцогч

55 ЖИЛ
Олон улсын AU PAIR хөтөлбөр

14 ЖИЛ
Олон улсын итгэмжлэгдсэн гишүүн IAPA
AU-PAIR ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦУУЛГА
Au-Pair хөтөлбөр нь Монгол залууст гадаадад амьдарч, шинэ соёлтой танилцаж, тус улсын хэлийг орчинд сурч, туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Энэхүү хөтөлбөрт оролцсоноор та тухайн улсын зочин гэр бүлийн нэг гишүүн нь болж тэдэнтэй хамт амьдарч, хүүхдүүдийг харж, гэрийн ажилд туслангаа байр, хоол, халаасны мөнгө авч хэлний курст явангаа давхар хэлний мэдлэгээ дээшлүүлдэг хөтөлбөр юм
БИДНИЙ ТУХАЙ
Манай компани 2005 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч, өнөөгийн захирал маань ХБНГУ-ын Au-Pair хөтөлбөрт оролцсоноор амьдралын болон мэргэжлийн замналаа эхлүүлсэн юм. Тэрбээр энэхүү хөтөлбөрт хамрагдаж ХБНГУ-д зочилж байхдаа зочин айлын хүүхдийг асарч, тэдний соёл уламжлалтай танилцан, хэлний мэдлэгээ сайжруулж, хувь хүнийнхээ төлөвшлийн хувьд хөгжин, шинэ боломжуудыг нээсэн.
Энэ туршлага нь түүнд ирээдүйг харах шинэ өнцгийг өгч, зорилгынхоо төлөө тууштай байх хандлагыг төлөвшүүлжээ. Түүний хувьд монголдоо буцаж ирээд, Au-Pair хөтөлбөрийн үр шимийг эх орныхоо залууст хуваалцан, мэргэжил, боловсрол болон хувь хүний төлөвшилд ахиц, дэвшил гаргахын тулд энэхүү компанийг байгуулсан.

AU-PAIR ХИЙЖ БУЙ УЛСУУД
ХӨТӨЛБӨРИЙН ШАТ ДАРААЛАЛ
Сургалтад суух
Нийт 17- хоногийн турш хэлний курст сууна.
Шалгалт өгөх
Хэлний анхан шатны түвшин тогтоох шалгалт өгнө.
Амьдрах айлаа хайх
Шалгалтдаа тэнцсэний дараа хамт амьдрах айлаа хайна.
Виз мэдүүлэх заавар
Виз мэдүүлэхэд хэрэгцээт мэдээллээр хангана.





















